“Gus” нэртэй Тираннозаврын араг яс АНУ-д болсон дуудлага худалдаагаар $50.1 саяын үнэ хүрсэн нь дээд амжилт болжээ
ONP Summary
A Tyrannosaurus rex skeleton nicknamed 'Gus' sold for $50.1 million at Sotheby's in New York on Tuesday, establishing a new record for the highest-priced dinosaur fossil ever auctioned. The complete specimen, excavated from a South Dakota ranch, exceeded its $20-30 million pre-sale estimate after competitive bidding by seven buyers.
Progressive:Market spectacle — progressive outlets frame the record sale as exciting market news and competition, with T. rex reclaiming its position as the most valuable dinosaur fossil.
Moderate:Privatization crisis — moderate outlets emphasize that soaring prices lock scientifically important fossils into private hands, pricing out museums and restricting paleontological research access.
Мягмар гарагт “Gus” гэж нэрлэгддэг Тираннозавр үлэг гүрвэлийн араг яс Нью-Йорк хотын Sotheby’s төвд болсон дуудлага худалдааны үеэр $50.1 саяын үнээр зарагджээ.
Долоон худалдан авагч 10 минутын турш ширүүн өрсөлдсөний эцэст ийнхүү үлэг гүрвэлийн ясны наймааны хамгийн өндөр ханшийг тогтоосон байна.
“Gus” бол 2021 онд Өмнөд Дакота мужийн үхрийн фермээс илэрсэн олдвор бөгөөд 183 хэсгээс бүрддэг араг яс нь дэлхийн хэмжээнд хамгийн бүрэн бүтэн илэрсэн “Tyrannosaurus rex” үлэг гүрвэлийн олдворуудын нэг юм.
Энэхүү аварга араатан одоогоос 72-оос 66 сая жилийн өмнө буюу манай дэлхийд зөөлөн дулаан уур амьсгал зонхилж байсан цаг үед амьдарч байсан амьтан юм байна.
11.6 метр урт энэ олдвор бас өнөөдрийг хүртэл илэрсэн тираннозавр гүрвэлийн хамгийн том араг яснуудын нэгд тооцогддог.
Тираннозаврын нийт ясны бүтцийн 63 орчим хувийг бүрдүүлдэг олдвор юм байна.
“Gus” араг ясыг өчигдөр нэрээ нууцалсан хүн худалдаж авсан юм.
Сүүлийн үед үлэг гүрвэлийн араг ясны үнэ ханш өсөж, зарим палеонтологичид ховор олдворууд хувь хүмүүсийн эзэмшилд шилжиж байгааг шүүмжлэх болсон.
“АНУ бол ийм төрлийн олдворыг хувийн өмчид тооцдог дэлхийн цорын ганц улс юм. Хэрвээ та газрыг нь эзэмшдэг бол тэндээс илэрсэн олдворыг эзэмших, зарах эрхтэй. Тиймээс үлэг гүрвэлийн ясыг өмчлөх хүсэлтэй хүмүүст боломж олгодог цорын ганц газар АНУ юм” гэж Sotheby’s төвийн шинжлэх ухаан, байгалийн түүхийн тасгийн тэргүүн Кассандра Хаттон дуудлага худалдаа эхлэхээс өмнө тайлбарлажээ.
Үүнээс өмнө үлэг гүрвэлийн яс хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол нь 2024 онд “Apex” нэртэй Стегозаврын араг ясыг хувийн хөрөнгө оруулалтын сангийн тэрбумтан Кен Гриффин $44.6 саяар худалдаж авсан наймаа байсан юм.
Эх сурвалж: AFP ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요