오픈뉴스백과
오늘의 이슈홈라이브뉴스ONP 브리핑
뉴스로 배우기커뮤니티회사학술과학정부용어사전피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스정부과학학술용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Никарагуа улсыг гэргийтэйгээ хамтран удирддаг ерөнхийлөгч тус улсад дахин ямар ч сонгууль болохгүйг мэдэгджээ

iKon.mn - News

Төв Америкийн Никарагуа улсыг олон жил удирдсан ерөнхийлөгч Даниэл Ортега сөрөг хүчнийхэнд эрх мэдлээ алдахаас сэргийлэхийн тулд тус улсад дахиад ямар ч сонгууль явуулахгүйг мэдэгджээ.

2007 оноос хойш ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй 80 настай тэрбээр сөрөг хүчний эсрэг “хана босгох” шинэ хуулийг батлуулахын тулд өөрийн хяналтад байдаг парламенттай хамтран ажиллахаар болсноо бас мэдэгдсэн гэнэ.

Ням гарагт болсон 1979 оны Сандинист хувьсгалын 47 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Ортега уг мэдэгдлийг хийжээ.

Дарангуйлагч Анастасио Сомозагийн харгис дэглэмийг түлхэн унагасан энэ хувьсгалд тэр өөрөө тэргүүлэн оролцож байсан юм.

Одоо тэрбээр Никарагуа улсыг өөрийн гэргий Росарио Мурильотой хамтран удирддаг.

“Энэ мэдэгдлээрээ Ортега, Мурильо хоёр улс орноо гэр бүлийн дарангуйлалд шилжүүлэх замыг тавьж байна” гэж Armed Conflict Location and Event Data төрийн бус байгууллын Латин Америкийн ахлах шинжээч Тициано Бреда хэлжээ.

Төрийн албаны олон мянган ажилтны өмнө үг хэлэхдээ Ортега “Манай улсад дахин ямар ч сонгууль болохгүй тул сөрөг хүчний төрийн эрхийг булаах оролдлого хаагдаж байна. Төрийн эрхийг булаахыг санаархагчид, эх орноо худалдсан урвагчдын эсрэг хана босгох шаардлагатай тул бид холбогдох хуулийг батлуулахын тулд Үндэсний Ассемблейтэй хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн байна.

Ирэх онд Никарагуад ээлжит сонгууль явагдах хуваарьтай байгаа.

2021 оны сонгуулийн үеэр Ортегагийн дэглэм сөрөг хүчний намуудыг тарааж, нэр дэвшигчдийг нь хорьж байв.

Өнгөрсөн онд Ортега үндсэн хуульдаа хэд хэдэн шинэчлэл нэвтрүүлсний дотор ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таваас зургаан жил болгон сунгаж, дэд ерөнхийлөгчийн алба хашдаг гэргийдээ “хамтарсан ерөнхийлөгч” гэх шинэ албан тушаалыг бий болгосон юм.

Тиймээс АНУ-ын засаг захиргаа одоо түүний дэглэмийг “Ортега-Мурильогийн дэглэм” гэж нэрлэх болсон.

Ням гарагт үг хэлэхдээ Ортега энэ оны нэгдүгээр сард Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилсан АНУ-ын тусгай ажиллагааг шүүмжилсэн байна.

“Тэд бүх хүчээрээ Николас болон түүний гэргий Силия нарын ордон руу дайрсан. Голдуу кубачүүдээс бүрдсэн хамгаалалтын албаныхныг хөнөөж, тэднийг АНУ-д хорихоор авч явсан. Энэ бол аймшиг” гэж Ортега ярьжээ.

2018 онд Никарагуа даяар зохион байгуулагдсан эсэргүүцлийн жагсаалын ард гаднын гар хөл болсон урвагчид байсныг тэр энэ үеэр мэдээлсэн байна.

НҮБ-ын тооцоолсноор уг жагсаалыг дарахдаа Ортегагийн дэглэм 350 гаруй хүний амийг хөнөөж, олон зуун хүнийг шархдуулж, нэг сая орчим хүнийг гадаад руу дүрвүүлсэн гэдэг.

Саяхан уугуул иргэдийн удирдагч, дөрвөн удаа парламентын гишүүнээр сонгогдсон 73 настай Бруклин Ривера гурван жил орчим хугацаанд шоронд хоригдсоны дараа нас барсан юм. АНУ, НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагууд түүний үхэлд Ортега, Мурильо нарыг буруутгаж байв.

Сүүлийн байдлаар Никарагуагийн шоронгуудад 50 орчим улс төрийн хоригдол байгаа гэсэн тоог Human Rights Watch байгууллага гаргасан байдаг.

Ортегагийн дэглэм сүүлийн жилүүдэд 546 хүнийг иргэний харьяаллаасаа хасаж, 5,600 гаруй төрийн бус байгууллага, 29 их сургууль, 58 хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаажээ.

Эх сурвалж: Associated Press ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Ian Martínez participa en las tres victorias de los Cavaliers en la NBA Summer League 2026

Delfino.cr - Portada

Colegio de Nutricionistas advierte sobre impacto del aumento en el costo de los alimentos

Delfino.cr - Portada

ICE rematará maquinaria para perforación de túneles y transformación de metales

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Энэ оны эхний хагас жилд 33 улсын 465 гадаад иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ

iKon.mn - News

Гар утасныхаа хоёр хажуу талын товчлуурыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой болжээ

iKon.mn - News

Дэлхийн адууны өдөрт зориулсан уралдаанд түрүүлж, айрагдсан уяач, унаач хүүхдүүдийн шагналыг ирэх сард гардуулна

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.