Аялал захиалахдаа хэт хямд, бодит бус саналд бүү итгэ гэж сэрэмжлүүллээ
Сүүлийн үед цахим орчинд албан ёсны бүртгэлгүй аяллын компани, хувь хүмүүс хэт хямд үнээр аялал санал болгож, урьдчилгаа төлбөр авч иргэд, жуулчдыг залилах, хохироох тохиолдол нэмэгдэж байгааг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.
Иргэн, ААН үйлчилгээ захиалахаасаа өмнө тухайн байгууллагын бүртгэл, мэдээллийг Монголын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны албан ёсны цахим хуудас болох https://mto.mn/ -г шалгаж, баталгаажуулахыг зөвлөв.
Аялал захиалахаасаа өмнө заавал шалгах:
Албан ёсны бүртгэлтэй аяллын компани эсэх
Гэрээ байгуулж, төлбөрийн баримт авах
Байгууллагын бүртгэл, хаяг, холбоо барих мэдээллийг нягтлах
Хэт хямд, бодит бус саналд бүү итгэ гэв.
Монголын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоонд тур оператор компани 534, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага 213, аяллын агент 32, жуулчны хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагаа эрхэлдэг 223 компани бүртгэлтэй байна. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요