1,000 орчим сурагч оролцсон химийн олон улсын 58 дугаар олимпиадаас Монгол Улсын баг дөрвөн медаль хүртлээ

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо 2026 оны долоодугаар сарын 10–19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгөн, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тус олимпиадад 90 гаруй улсын 1,000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
ОУ-ын химийн олимпиад нь 2 үе шаттай явагддаг.
Онолын хэсэг - 9 бодлого /5 цаг/
Туршилтын хэсэг - 3 даалгавар /5 цаг/
Оролцогчид 9 бодлого, 3 даалгаврыг 10 цагийн турш гүйцэтгэж, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, оюун ухаанаа сорин өрсөлддөг.
МӨНГӨН МЕДАЛЬ
Б.Мэндбаяр – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
М.Одгэрэл – Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч
ХҮРЭЛ МЕДАЛЬ
Н.Ариунгоо – Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
Б.Мөнх-Энэрэл – Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요