오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스정치 렌즈개체 사전공식 자료용어사전
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전개체 사전내 편향피드 제보소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

오늘의 이슈
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Монголын волейболын шигшээ баг Зүүн Азийн шилдгүүдтэй наймдугаар сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө

iKon.mn - News
Монголын волейболын шигшээ баг Зүүн Азийн шилдгүүдтэй наймдугаар сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө

Ирэх 8-р сарын 5-9-ний өдрүүдэд Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Тасалбарыг: www.portal.mn/events/volleyball-8-7

Тэмцээнийг Монголын Волейболын Холбоо Зүүн Азийн Волейболын Холбооны албан ёсны эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Азийн бүс нутгийн шилдэг үндэсний шигшээ багууд Улаанбаатар хотноо цуглан өрсөлдөх юм.

Энэ удаагийн тэмцээнд Азийн төдийгүй дэлхийн волейболын хүчирхэг төлөөлөл болсон БНХАУ, Япон, БНСУ тэргүүтэй бүс нутгийн өндөр чансаатай үндэсний шигшээ багууд болон Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн шигшээ багууд Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөнө. Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь бүс нутгийн хамгийн өндөр өрсөлдөөнтэй волейболын тэмцээнүүдийн нэг бөгөөд Монгол Улс энэ тэмцээнийг тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Тодруулбал, манай улс өмнө нь 2000, 2008, 2015, 2017 онуудад Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай. Энэ хугацаанд Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгөн медаль, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан бол эрэгтэй шигшээ баг 2015, 2017 онд дараалан дөрөвдүгээр байр эзэлж байв.

Волейболын спортын шинэ соёлыг хамтран түгээж эхэллээ

Монголын Волейболын Холбоо удирдах зөвлөлөө шинэчлэн бүрдүүлсний дараа холбооны урт хугацааны хөгжлийг дэмжих зорилгоор бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд CU Mongolia тэргүүн түншээр, Багын спортыг дэмжигч Голомт банк алтан түншээр хамтран ажиллаж байгаа бол ЦойлогсоZ коммьюнити партнераар нэгдээд байна.

Коммьюнити партнераар ажиллаж буй ЦойлогсоZ нь тэмцээнийг дэмжихээс гадна залуучуудын дунд волейболын спортыг түгээн дэлгэрүүлэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг уриалах, спортын эерэг соёлыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын волейболын хөгжлийг урт хугацаанд дэмжих, спортын орчныг илүү тогтвортой хөгжүүлэх зорилготой түншлэлийн эхлэл болж байгаа юм.

Зохион байгуулагчдын онцолж буйгаар, энэ удаагийн тэмцээн нь Монголын волейболын спортын хөгжилд шинэ үеийг эхлүүлэхийн зэрэгцээ олон улсын тэмцээн зохион байгуулах чадавхыг бататгах стратегийн ач холбогдолтой юм.

Тэмцээний тухай товч

Тэмцээн: Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн

Хугацаа: 2026 оны 8-р сарын 5-9

Оролцогч орнууд: Монгол, БНХАУ, Япон, БНСУ, Тайвань, Хонконг, Макао

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Эх орондоо зохион байгуулж буй энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын Үндэсний шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл сургуулилалтаа эхлүүлээд байна.

Энэ удаагийн бүрэлдэхүүний онцлог нь гадаадын мэргэжлийн лигүүдэд амжилттай тоглож буй Монголын шилдэг тамирчид болох Т.Хангал, Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан, М.Уранбаяр нар Үндэсний шигшээ багтаа эргэн нэгдэж буй явдал юм. Ингэснээр гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглож буй шилдэг тамирчдаа нэгтгэсэн Монголын Үндэсний шигшээ эх орныхоо нэрийн өмнөөс хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнээрээ талбайд гарах юм.

Волейболын спорт бол бүх насныхан хамтдаа үзэж, хамтдаа мэдэрч, хамтдаа тоглож, хичээллэж болдог хамгийн хүртээмжтэй спортын нэг. Энэхүү тэмцээн нь Азийн шилдэг багуудын тоглолтыг эх орондоо үзэж, Үндэсний шигшээ багаа гэр бүл, найз нөхдийн хамт дэмжих ховор боломжийг спорт сонирхогчдод олгож байна. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Leviatán golpea relato oficial de seguridad en Moín

Delfino.cr - Portada

Labor Ministry Handles 22 Collective Agreements and 28 Labor Disputes in the First Half of 2026

Jordan News

Brote de ébola en la República Democrática del Congo supera los 3200 casos

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Суурь болон бүрэн дунд боловсролын тодорхойлолтыг англи хэлээр цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулж эхлэв

iKon.mn - News

Нийслэлд наймдугаар сарын 15-ны дотор сургууль, цэцэрлэгийн засваруудыг дуусгаж, сурагчдын автобусны тоог нэмэхээр болжээ

iKon.mn - News

Монголын Үндэсний Спортын зуны VIII наадмын нээлтийн ХӨТӨЛБӨР

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.