오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스정치 렌즈개체 사전공식 자료용어사전
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전개체 사전내 편향피드 제보소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Монголдоо хамгийн урт дижитал дэлгэцийг босгож буй KHARKHORUM фестиваль наймдугаар сард зохион байгуулагдана

iKon.mn - News
Монголдоо хамгийн урт дижитал дэлгэцийг босгож буй KHARKHORUM фестиваль наймдугаар сард зохион байгуулагдана

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигдсан KHARKHORUM Visual Art & Music Festival энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Ази, Европыг холбосон Хархорум хотоос сэдэвлэсэн тус фестиваль нь салбартаа танигдсан DJ, продюсерүүд болон олон улсын нэр бүхий уран бүтээлчдийн хамт жил бүр онцлог хөтөлбөрийг хүргэн ажилласаар Монгол дахь электроник хөгжмийн хамгийн том фестиваль болж үргэлжилсээр байна.

Энэ удаагийн фестиваль "TIME" сэдвийн хүрээнд наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд явагдах бөгөөд дараах шинэчлэлтүүдийг багтаажээ.

Илүү том, илүү сүрлэг орон зай: Өмнөх гурван удаагийн наадмыг "Steppe Arena"-д зохион байгуулж байсан бол энэ жил хамрах хүрээгээ тэлж, илүү олон үзэгч хүлээн авах боломжтой задгай талбайд буюу Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.

Тойрон үргэлжлэх дижитал бүтээл: Шоу бүхэлдээ 360 градус тойрон үргэлжлэх 300 метрийн урттай дэлгэцээр гарах бөгөөд тайз засал, гэрэл тусгалт, дуу дүрсний гүйцэтгэлийг олон улсын түвшинд тохируулан бэлтгээд байна. 12 метрийн өндөртэй уг дэлгэцээр дижитал бүтээлүүд үргэлжлэх бөгөөд Монголд анх удаа уг хэмжээний бүтээн байгуулалт болж байгаа нь онцгой билээ.

2 өдөр 2 өөр хөтөлбөр: Жил бүр фестивалийн онцлогийг багтаасан хөтөлбөрүүд танилцуулагддагаас энэ жил мөн сонирхолтой хөтөлбөр хүлээгдэж байна.

300 метрийн урттай дэлгэцээр 360 градус тойрсон дижитал арт

Монгол улсад визуал арт, тэр дундаа дижитал бүтээлүүд сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр хөгжиж буй бөгөөд уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна түүнийг хүргэж буй технологийн шийдлүүд ч мөн өрсөлдөхүйц болсоор байна. Энэ дунд электроник хөгжмийн салбарт жил бүр өөрсдийгөө баталж яваа KHARKHORUM фестиваль өнгөрсөн гурван жилийн хугацаанд Steppe Arena-д зохион байгуулагдсан бол энэ жилээс зай талбайг илүү томруулан үзэгчдэд хүртээмжтэй мөн илүү тухтай байлгах үүднээс Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ.

Фестивалийн төв тайзыг тойрон үргэлжлэх 12 метрийн өндөртэй 300 метрийн урттай дэлгэц нь талбайг бүтэн тойрсноор KHARKHORUM-ын танил болсон дижитал бүтээлүүдийн хамт үзэгчдийг хүлээн авахаар бэлдээд байна. Энгийн дэлгэцэн дээрх дүрснээс ялгаатай нь 12 метрийн өндөртэй дэлгэцэн дээрх дүрс бодит хэмжээнээсээ хэд дахин том харагддаг буюу илүү сүрлэг мэдрэмжийг өгдгөөрөө онцлогтой.

Хөгжмийн дуугаралтын хувьд Cinematic Orchestral дуугаралттай бөгөөд зөвхөн хавтгай аялгуу гэхээс илүүтэй тухайн бүтээлийн уур амьсгал, сэтгэл хөдлөл, үйл явдлыг өгүүлэмжтэйгээр илэрхийлэх болно. Ингэснээр тайзан дээр тоглож буй уран бүтээлч тус бүрийн онцлогийг агуулсан дижитал бүтээл тасралтгүй үргэлжилж, цуурайтай дуугаралт нь орон зайн гүнзгий мэдрэмж төрүүлэх юм.

Орчныг цоо шинээр босгож, дижитал бүтээл тасралтгүй үргэлжлэх орчинд салбартаа танигдсан уран бүтээлчдийн хөгжмийг амьдаар нь сонсох орон зайг улам тухтай, улам сүрлэг болгож буй нь энэ жилийн томоохон онцлогуудын нэг бөгөөд KHARKHORUM фестивалийн давуу талуудын нэг билээ.

Хаана: Төв Цэнгэлдэх хүрээлэн

Хэзээ: Наймдугаар сарын 22, 23-нд

Тасалбар:

Boxoffice.mn

EventX.mn

Ticket.mn

Shoppy.mn

Цахим хуудаснууд:

YouTube чаннел

Фэйсбүүк хуудас ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

'Discrimination' for speaking English: Customer claims Somerset Chicha San Chen staff 'shamed & blamed' her for order mix-up

Mothership - Latest

S'pore fans buying BTS concert tickets end up with The Click Five tickets instead, Ticketmaster finds no glitch but issues 'goodwill' refunds

Mothership - Latest

Gobierno pide llamar a cuentas al Poder Judicial por captura de “Diablo”

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Б.Энх-Оргил маргааш аваргын бүсээ хамгаалах эхний тулаанаа хийхэд бэлэн болжээ

iKon.mn - News

Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Балж, Байдраг, Таац, Хөгшин Орхон, Хархираа, Намир зэрэг голууд ХҮЧТЭЙ ҮЕРЛЭЖ байна

iKon.mn - News

Капитрон банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.