미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Йемений босогчид Улаан тэнгисийн гарцыг хаавал АНУ зэвсгийн хүчээр зохицуулахыг Трамп амлав

iKon.mn - News

Даваа гарагт Ираны холбоотон болох Йемений Хусит босогчид Саудын Арабын хөлгүүдийг Улаан тэнгисийн хоолойгоор нэвтрүүлэхгүй байх тэнгисийн хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан.

Баб эль-Мандебын хоолой нь Улаан тэнгисийг Энэтхэгийн далайтай холбодог далайн тээврийн чухал зам юм.

Ираны эрх баригчид Ормузын хоолойг хаасны дараа Саудын Араб улс газрын тосны ихэнх тээвэрлэлтээ Улаан тэнгис дэх өөрийн боомт руу шилжүүлээд байгаа.

Хэрвээ Баб эль-Мандебын хоолой хаагдвал дэлхий дахинд нүүрлээд буй эрчим хүчний хямрал улам гүнзгийрэх юм.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр уг хоолойг хаавал зэвсгийн хүчээр зохицуулахаа амлажээ.

Цагаан ордонд Ливаны ерөнхийлөгч Жозеф Аунтай уулзах үеэрээ Трамп “Юу болохыг бид харах болно. Одоогоор хоолой хаагдаагүй байна. Ийм зүйл болбол бид асуудлыг шийдвэрлэнэ. Хэрвээ ийм зүйл тохиолдвол бид зохицуулах болно” гэж хэлсэн байна.

Тэрбээр өмнө нь Улаан тэнгисээр чөлөөтэй зорчих эрхийг сэргээх зорилготой цэргийн ажиллагааг АНУ зохион байгуулж байсныг сануулжээ.

“Ажиллагааны дараа бид Хуситуудтай ямар ч асуудалгүй болсон. Одоо үргэлжилж буй мөргөлдөөний үеэр ч тэд бидэнд асуудал үүсгээгүй. Хэрвээ хоолойг хаавал бид үүнийг хүчээр зохицуулах хэрэгтэй болно” гэж Трамп хэлсэн юм.

Трамп энэ үеэр бас Ираны цөмийн хөтөлбөрийн нууц үйл ажиллагаа явагддаг Пикакс уулын доорх байгууламжид АНУ удахгүй цохилт өгөх гэж байгааг мэдэгджээ.

“Бид энэ газрыг тун удахгүй, маш хүчтэй бөмбөгдөх болно” гэж тэр хэлсэн байна.

Сүүлийн арав орчим хоногийн турш АНУ-ын зэвсэгт хүчин шөнө бүр Ираны нутаг дэвсгэр дэх цэрэг, дэд бүтцийн байгууламжуудад агаараас довтолж байгаа.

Үүний үр дүнд цөхрөнгөө барсан Техраны эрх баригчид АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг гуйж байгааг Трамп хэлжээ.

“Цөхрөнгөө барсан тэд уулзахыг гуйж байгаа. Гэхдээ тэднийг утга учиртай уулзалтад бэлэн болох хүртэл бидэнд уулзах сонирхол алга” гэж тэр хэлсэн байна.

Энэ үеэр Трампын хажууд байсан Пентагоны тэргүүн Пит Хэгсэт эхлүүлсэн дайнаа зөвтгөх тайлбарыг сэтгүүлчдэд өгчээ.

Тухайлбал Иран улс өнөөдрийн цэрэг зэвсгийн өндөр чадавхтай болохдоо Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болсонтой адил зам туулсныг тэр хэлсэн юм.

“Ираны тал батлан хамгаалах уламжлалт чадавхыг бий болгохдоо Умард Солонгосын замаар явсан. Умард Солонгос ийм замаар цөмийн зэвсэгтэй болсныг санах хэрэгтэй. Тэд нэгэнт маш их зэвсэгтэй болсон тул хэн ч саад хийхийг хүсээгүй” гэж Хэгсэт тайлбарлажээ.

Тэр бас Ираны тал Ормузын хоолойгоор зорчих арилжааны хөлгүүдэд халдвал АНУ үүнээс “10 дахин хүчтэй” цохилт өгөхийг анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.