오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스정치 렌즈개체 사전공식 자료용어사전
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전개체 사전내 편향피드 제보소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

오늘의 이슈
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Цонжин Кибер Боардинг Сургуулийн англи хэлний хөтөлбөр шинэ шатанд хэрэгжинэ

iKon.mn - News

Цонжин Кибер Боардинг сургуулийн англи хэлний сургалтын бүтэц 2026–2027 оны хичээлийн жилээс цогцоороо шинэчлэгдэж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд бага ангийн сурагчид Cambridge Primary, дунд ангийн сурагчид Cambridge Lower Secondary, ахлах ангийн сурагчид IGCSE-ийн агуулга, үнэлгээний стандарттай уялдсан хөтөлбөрөөр шатлан суралцана.

Шинэ хөтөлбөрийн гол онцлог нь англи хэлийг зөвхөн хэлний хичээлээр хязгаарлахгүй байхад оршино. Өмнө нь сурагчид голчлон англи хэлний хичээлээ англиар үздэг байсан бол энэ хичээлийн жилээс англи хэлний хичээлээс гадна математик, нэгдсэн шинжлэх ухаан, ахлах ангид бизнес судлал зэрэг хичээлийг англи хэл дээр судална.

Хүүхэд өдөр тутмын англи яриаг ойлгодог байлаа гээд математикийн бодлогын нөхцөл, шинжлэх ухааны нэр томьёо, компьютерын хичээлийн тайлбарыг шууд ойлгоно гэсэн үг биш. Хичээл бүр өөрийн мэргэжлийн үг хэллэг, тайлбарлах арга барил, логик бүтэцтэй байдаг учраас академик англи хэлний чадварыг тусгайлан хөгжүүлэх шаардлагатай.

Иймээс сургалтын шинэчлэлийн зорилго нь англи хэлний цагийг нэмэхээс гадна сурагчийг англи хэлээр бусад хичээлээ судалж, асуултаа ойлгож, бодолт болон туршилтын үр дүнгээ тайлбарлаж, өөрийн шийдлийг хамгаалж чаддаг түвшинд хүргэхэд чиглэж байна.

Шинэ бүтцээр англи хэлний хичээл долоо хоногт 7–12 цаг орж, үүнээс 4–6 цагийг гадаад багш заана. Үүн дээр математик, шинжлэх ухаан, бизнесийн чиглэлийн 5–7 цагийн хичээл англи хэл дээр нэмэгдсэнээр нэг сурагч долоо хоногт нийт 12–15 цаг англи хэл дээр суралцах орчинд байна.

Мөн 1–12-р ангийн сурагчид өдөр бүр багадаа хоёр өөр гадаад багштай ажиллана. Ингэснээр хүүхдүүд өөр өөр дуудлага, ярианы хэв маягийг сонсож, англиар харилцах орчинд тогтмол байхаас гадна хичээлийн агуулгыг англи хэлээр ойлгож, тайлбарлах дадлыг өдөр тутамдаа хөгжүүлнэ.

Бага ангийн сурагчид англи хэл, математик, шинжлэх ухааны суурь ойлголтыг насны онцлогт тохирсон хялбар агуулгаар англи хэл дээр хүлээн авч эхэлнэ. Тэд дүрслэл, туршилт, тоглоом, төсөлд суурилсан хичээлээр шинэ үг хэллэгээ хэрэглэж, сонссон зүйлээ ойлгон илэрхийлэх сууриа тавина.

Дунд ангийн сурагчид математикийн бодлогын нөхцөлийг англиар унших, шинжлэх ухааны туршилтын үйл явц болон үр дүнг тайлбарлах, компьютерын даалгаврыг англи хэл дээр гүйцэтгэх зэргээр академик хэлний чадвараа илүү гүнзгийрүүлнэ.

Ахлах ангийн сурагчдын хувьд бага, дунд ангидаа тавьсан суурин дээрээ тулгуурлан мэргэжлийн болон бизнесийн агуулгыг англи хэлээр судална. Мөн IGCSE-ийн шалгалтын арга барил, олон улсын шалгалтын оноо, их сургууль болон тэтгэлгийн бэлтгэлдээ төвлөрөх боломжтой болно.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сургуулийн англи хэлний багийг 10–12 багшийн бүрэлдэхүүнтэй болгон өргөжүүлж, талаас илүү хувийг гадаад багш нар бүрдүүлнэ. Түүнчлэн Cambridge-ийн хөтөлбөрөөр хичээл заах эрхтэй математикийн хоёр, шинжлэх ухааны хоёр багшийг сонгон шалгаруулж, сургалтын багт нэгтгээд байна.

Энэхүү шинэчлэлийн үр дүнд сурагчид англи хэлээр сонсох, ярих, унших, бичихээс гадна математик бодож, шинжлэх ухааны ойлголтоо тайлбарлаж, компьютерын төсөл хэрэгжүүлж, мэдлэгээ бодит нөхцөлд ашиглах чадвараа хөгжүүлнэ.

Цонжин Кибер Боардинг Сургуулийн зорилго нь хүүхдийг зөвхөн англиар ярьдаг болгоход бус, англи хэлээр бодож, суралцаж, судалж, мэдлэгээ ойлгомжтой тайлбарлаж чаддаг олон улсын түвшний суралцагч болгон төлөвшүүлэхэд оршиж байна. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Más de 400 niñas, niños y adolescentes han logrado reconstruir su proyecto de vida gracias a la intervención de FundaVida

Delfino.cr - Portada

AGECO abre matrícula para nuevo período de cursos dirigidos a personas mayores

Delfino.cr - Portada

Taller gratuito de escritura creativa invita a adolescentes a explorar su imaginación en Cartago

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Олон хэлний дархлаатай ирээдүйг бид хэрхэн бүтээх вэ?

iKon.mn - News

ФОТО: Монголын өсвөрийн хөлбөмбөгчид Хөх хотоос алт, мөнгө, хүрэл цом хүртжээ

iKon.mn - News

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдүгээр сургуулийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар засна

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.