ЭМДС-гийн орлого ₮1.3 их наяд төгрөг, тусламж үйлчилгээний багцын зардал ₮1.2 их наяд болжээ

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн орлого болон даатгуулагчдын статистик мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний хагас жилд
Эрүүл Мэндийн Даатгалын Сан (ЭМДС)-гийн орлого 1.3 их наяд төгрөг,
эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 1.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 11.2 хувиар өсөж, зардал 3.3 хувиар буурсан байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал буурахад эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 3.4 хувиар буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалд давхардаагүй тоогоор энэ оны зургаадугаар сарын байдлаар 3.2 сая хүн даатгуулсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Хүснэгт: Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид, төрлөөр, жил бүрийн зургаадугаар сарын байдлаар
Үзүүлэлт
2025 VI
2026 VI
Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид
3,155,918
3,238,402
Шимтгэлийг ажил олгогч хариуцан төлсөн иргэд
764,289
776,104
Шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд
148,543
129,002 ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요