미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Монголын хөлбөмбөгийн Дээд лигийг тэргүүлсэн хоёр баг Тайванийн лигийн багтай урьдчилсан шатанд өрсөлдөнө

iKon.mn - News

Энэ сарын 10-нд Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ноос зохион байгуулдаг клубүүдийн аваргуудын лиг болон бусад тэмцээнд оролцох багуудыг зарласан билээ. Эрэгтэйчүүдийн ангилалд гурван шатны тэмцээн болох юм. Эдгээр тэмцээнд 38 гишүүн орны 93 клуб өрсөлдөнө.

Томоохон лигүүдийн аваргууд оролцдог "AFC Champions League Elite" лигт өмнө нь 24 баг өрсөлддөг байсан бол энэ жил 32 клуб хүч үзнэ. Саудын Арабын лигт түрүүлсэн Криштиану Роналдугийн "Аль Насср" баг энэ жилээс чансаа ахиж буй. Энэ лигт 18 баг нь урьдчилсан шатнаас өрсөлдөх бөгөөд хоёр бүсээс тус бүр дөрвөн баг үндсэн тэмцээнд хүч үзэх 14 багтай хамт тэмцээнийг үргэлжлүүлнэ. Улмаар лигийн эхний тоглолт есдүгээр сарын 14-ноос зохиогдох юм.

Дараагийн лиг нь "AFC Champions League Two". Энд Арабын лигээс 12, Зүүн Азиас 13 баг өрсөлдөнө. Дээд лигээс унаж ирсэн дөрвөн баг энэ тэмцээнд өрсөлдөнө. Эхний тоглолтууд есдүгээр сарын 15-наас болно.

Тэгвэл гурав дахь лиг буюу "AFC Challenge League"-т 18 улсын баг урьдчилсан болон үндсэн төрөлд оролцоно. Зүүн Азийн хэсэгт Индонез, Филиппин, Мьянмар, Тайвань, Монгол, Лаос, Бруней, Зүүн Тиморын багууд өрсөлдөхөөс Монголын Дээд лигийн аварга, дэд байранд орсон "FC Ulaanbaatar", "Central Stallions FC" багууд Тайванийн хоёр багтай Улаанбаатар хотноо тоглох болжээ.

Тухайлбал Дээд лигийн дэд аварга "Central Stallions FC" Тайванийн лигийн аварга "Tainan City FC" багтай наймдугаар сарын 11-ний Мягмар гарагт 11:00 цагаас өр аварга "FC Ulaanbaatar" баг уг өдрийн 16:00 цагаас Тайванийн лигийн "Hang Yuan FC" багтай хүч үзнэ.

Урьдчилсан шатны тоглолт нэг тоглолтоор шийдэгдэх бөгөөд хожсон нь үндсэн тэмцээндээ оролцох юм. Энэ лигийн хэсгийн шатны тоглолт аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 24-нийг дуустал үргэлжлэх хуваарьтай. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.