미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Наймдугаар сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

iKon.mn - News

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. 

Ирэх сарын 08-нд нийт таван барилдаан зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Энэ жилийн наадмын түрүү бөх даян аварга Б.Орхонбаярын цолын мялаалга наадам ирэх сарын 8-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болох аж. Мөн хоёр сум, хоёр байгууллагын түүх ойн баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаан ирэх сард зохион байгуулагдах юм байна. 

01-02-ны Бямба-Ням гарагт Баян-Өлгий, Ховд аймгийн баяр наадам

04-ны Мягмар гарагт Хархорин хотын нээлт, Эрдэм шинжилгээний хуралд зориулсан бөхийн барилдаан /Хархорин суманд/

06-07-ны Пүрэв-Баасан гарагт Ховд аймгийн Дарви сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойн баяр наадам

07-08-ны Баасан-Бямба гарагт Энержи Ресурс ХК-ийн баяр наадам /Өмнөговь, Цогтцэций суманд/

08-ны Бямба гарагт Монголын төмөр замчдын баяр наадам /Хонхорт өртөөнд/

08-ны Бямба гарагт Даян аварга цолын мялаалга наадам /Сэлэнгэ, Сүхбаатар хот/

08-ны Бямба гарагт Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам /Хүй долоо Монгол наадам цогцолборт/

06-08-ны Пүрэв-Бямба гарагт Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам

13-15-ны Пүрэв-Бямба гарагт Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам

17-ны Даваа гарагийн 11:40 цагт Үндэсний Их баяр наадмын долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн бөхөд ЗААН ЖИМИНИ авто машин гардуулах үйл ажиллагаа /Баянзүрх дүүрэг Бридж корпораци/

21-ний Баасан гарагт Нүүдэлчин соёлын фестивальд зориулсан үндэсний бөхийн барилдаан /Монгол наадам цогцолборт/

28-ны Баасан гарагт Хилчин спорт хорооны 80 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөө/ ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.