Ирэх долоо хоногийн Даваа гарагаас халуун ус хязгаарлах байршлууд
Улаанбаатар хотын дулааны шугамын засвар, шинэчлэлийн хуваарийн дагуу халуун усны сүүлчийн хязгаарлалт наймдугаар сарын 3-13-ны хооронд үргэлжилнэ. Ингэснээр дулааны шугамын засварын ажил дуусна.
Тодруулбал ирэх долоо хоногийн Даваа гарагаас 220 мянгат, Хүүхдийн 100, 5 дугаар хороолол, Японы ЭСЯ, Отгонтэнгэр их сургууль, Жуковын музей, Бөхийн өргөө орчим, Зүүн хүрээ орон сууцны хороолол, ХӨСҮТ, 13, 14, 15 дугаар хороолол орчмын орон сууц болон ААН, байгууллагын халуун усыг хязгаарлаж, шугам, хаалтуудыг солих, шинээр худаг хийх, урсгал засварын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Харин сүүлийн таван жилд шинэчилсэн магистраль шугамуудыг шалгаж, нэмэлт хийх ажил илрээгүй тохиолдолд халуун усны шугамыг шууд залгах аж.
ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: (2026 он)
2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээнд нийслэлийн төсвөөс ₮10 тэрбумыг зарцуулах бол халаалтын үнийн зөрүүд ₮7.1 тэрбумыг өгнө. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요