미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Аонишики нарын дөрвөн бөх дээд зиндаанд тэргүүлж байна

iKon.mn - News

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээний 12 дахь өдөр өндөрлөлөө. Ердөө ганц унаатай тэргүүлж байсан секивакэ Аонишики өчигдөр 10 дахь даваагаа авснаар ирэх тэмцээнд озеки цолоо буцаан авахаар болж байна. 

Харин өнөөдөр тэр ижил цолтой Котошоход өвдөг шороодсоноор 10 даваа, хоёр унаатай болов. 

Тэгвэл хоёр унаатай нэхэж явсан Киришима Б.Лхагвасүрэн, Такэрүфүжи, Шиши нар өнөөдөр өрсөлдөгчөө давснаар долдугаар сарын тэмцээнийг дөрвөн бөх тэргүүлж эхэллээ. Маэгаширагийн 14-т жагсаж буй Шиши Асанояамаг давсан бол озеки Киришима Б.Лхагвасүрэн ёкозүна Оносатог буулган авсан юм.

Киришима Б.Лхагвасүрэнгийн хувьд ёкозүна Оносатог анх удаа давж байгаа нь энэ. Тэд 2024 оны гуравдугаар сараас хойш хоорондоо 10 барилдахад бүгдэд нь япон ёкозүна давж байсан юм.  

Өнгөрсөн хоёр тэмцээн дараалан өнжсөн Оносатогийн хувьд энэ сарын тэмцээнд ч бэртэл нь бүрэн эдгэрээгүй бололтой. Тэр сүүлийн хоёр өдөр дараалан унаснаар ялалт, ялагдлын тоо нь тэнцээд буй. 

Ёкозүна цолд хүрснээсээ хойш эзэн хааны цом хүртэж амжаагүй яваа Хоошёорюү С.Бямбасүрэн озеки Котоказүрад унаснаар долоон даваа, таван унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. 

Жюүрёо зиндаанд Арашифүжи 10 даваа, хоёр унаатай тэргүүлж буй. Тэрбээр найм дахь өдөр Нишинорюүд өвдөг шороодсон бол өнөөдөр Шонанноумид дийлдсэн юм. Түүний араас дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц тэргүүтэй гурван бөх есөн даваатай нэхэж явна. ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.