오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전회사공식 자료라이브용어사전뉴스로 배우기홈피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

오늘의 이슈
관련 뉴스2건2개 미디어
MNB
iKon.mn
MNB
general
중도 성향

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлын явц 39, Хермес төвийн урд хэсгийнх 69 хувьтай байна

iKon.mn - News
Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлын явц 39, Хермес төвийн урд хэсгийнх 69 хувьтай байна

Нийслэл хотод гурван байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих ажил үргэлжилж буй.

Барилгын ажлын явцын талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж буй Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Явган хүний болон дугуйн замын ажил бүрэн дууссан бөгөөд нүхэн гарцын дээгүүр баригдах 90 метр урт явган хүний гүүрний шон, суурийн ажлыг бүрэн гүйцэтгэжээ. Одоогоор гүүрний металл хийцийн угсралтын бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд энэхүү нүхэн гарц ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбоно.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох бөгөөд 28 метр урт, 5 метр өндөр туннель, 1.48 км урт авто зам, явган хүний болон дугуйн замыг цогцоор нь байгуулна. Нүхэн гарц ашиглалтад орсны дараа хоногт дунджаар 27.5 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай болж, нийслэлийн баруун бүсийн замын хөдөлгөөний ачааллыг эрс бууруулах боломж бүрдэнэ.

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Хермес” худалдааны төвийн урд хэсэгт хэрэгжиж буй нүхэн гарцын барилга угсралтын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох бөгөөд төмөр замын доогуур урьдчилан бэлтгэсэн төмөр бетон байгууламжийг түлхэж суурилуулах box jacking технологийн үндсэн ажлыг бүрэн дуусгасан. Одоогоор авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлууд үргэлжилж байгаа аж.

БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлээд байгаа юм.

Харин нийслэлийн төсвөөс "Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих” төслийн нэмэлт ажилд 2024-2026 онд ₮9.1 тэрбум, төслийн техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээнд ₮3 тэрбум нийт ₮12.1 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Нүхэн гарцуудын барилгын явцыг харуулсан зургууд: ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

1건 · 1개 매체

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

MNB - Mongolian National Broadcaster
기타
관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Trabajar más, vivir menos: la trampa de la “flexibilidad” laboral

Delfino.cr - Portada

Más de 5 mil personas beneficiadas en 5 años: kartismo apoyará la reconstrucción de La Posada del Alivio

Delfino.cr - Portada

Inder anuncia inversiones superiores a ₡525 millones para sector agropecuario en Guanacaste

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

Соёмботой уулын урдуур, Хийморийн овоо–Ар Зайсан чиглэлийн шинэ авто замыг өргөтгөх ажлыг эхлүүлжээ

iKon.mn - News

ФОТО: "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ

iKon.mn - News

Хэдхэн сарын өмнө халдлагаас амьд үлдсэн Мексикийн хотын дарга буудуулж алагджээ

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.