오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전회사공식 자료라이브용어사전뉴스로 배우기홈피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

뉴스 목록
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

Санкт Петербург хот дахь Wildberries компанийн агуулах Украины агаарын цохилтод өртлөө

iKon.mn - News

Баасан гарагийн үүрээр Санкт Петербург хот дахь Wildberries компанийн агуулах Украины нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөний улмаас томоохон гал түймэр гарсан байна.

Ингэснээр долоо хоног хүрэхгүй хугацааны дотор Оросын хамгийн том онлайн худалдааны компани гурав дахь удаагаа Украины халдлагад өртөж байгаа юм.

Тус компанийн үүсгэн байгуулагч, Оросын хамгийн баян эмэгтэй Татьяна Ким үүнээс гадна эзлэгдсэн Крым дэх Wildberries компанийн байгууламжууд шатсан тухай мэдээлжээ.

Тэрбээр компанийн ажилчдаас шархадсан хүн байхгүйг баталсан бол Ленинград мужийн захирагч Александр Дрозденко бүс нутагт нь гарсан халдлагын улмаас гурван хүн шархадсаныг Телеграм сувгаараа мэдээлсэн байна.

Сошиал сүлжээнд тарсан зураг, бичлэгүүдэд Баасан гарагийн өглөө Санкт Петербургийн тэнгэрт хоёр хэсэг өтгөн хар утаа тарж байгааг харуулжээ.

NASA эдгээр утаа хиймэл дагуулаас бас харагдаж байгааг мэдээлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хотын төвөөс өмнө зүгт 15 км зайд оршдог Шушары дүүргийн Wildberries компанийн ложистикийн байгууламжаас нэг утаа нь гарч байжээ. Нөгөө утаа нь Санкт Петербургийн зүүн өмнөд хэсэгт оршдог Уткина үйлдвэрийн агуулахаас гарсан байна.

Компаниас гаргасан мэдэгдэлд Санкт Петербург хот болон Ленинград муж дахь ложистикийн хоёр байгууламжийн үйл ажиллагаа зогссоныг дурджээ.

Мөн Крым дэх байгууламжаас ажилчдыг нүүлгэн шилжүүлснийг мэдээлсэн байна.

Үүнээс гадна Баасан гарагт Москва хотоос зүүн хойд зүгт оршдог Киров мужийн аж үйлдвэрийн байгууламж Украины халдлагад өртөхөд зургаан хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархадсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Баасан гарагийн орой Украины ерөнхийлөгч Володимир Зеленский зэвсэгт хүчин нь Wildberries компанийн байгууламжууд, Киров мужийн аж үйлдвэрт довтолсныг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг Оросын армид пуужин, нисгэгчгүй онгоцны эд анги нийлүүлдэг байсныг тайлбарласан юм.

“Эзлэн түрэмгийлэгч армид нисгэгчгүй онгоцны эд анги, навигацын тоног төхөөрөмж, цэргийн хэрэгсэл нийлүүлдэг Оросын ложистикийн байгууламжуудын эсрэг ажиллагаа үргэлжилж байна” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.

Баасан гарагаас өмнө хэдхэн хоногийн дотор Wildberries компанийн нийт ложистикийн багтаамжийн 10 орчим хувийг бүрдүүлдэг таван байгууламж Украины агаарын цохилтод өртөөд байсан юм.

Wildberries болон түүний жижиг өрсөлдөгч Ozon компаниуд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний 8.5 хувьтай тэнцэх хэмжээний бараа, үйлчилгээ борлуулж, дөрвөн сая орчим хүнийг ажиллуулдаг нь тус улсын нийт ажиллах хүчний 5 илүү хувийг бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: AFP ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Empresas cafetaleras costarricenses participarán en gira comercial y feria en Chile

Delfino.cr - Portada

Inestabilidad en el Pacífico provocará lluvias generalizadas este sábado y domingo

La Hora - Noticias

홍준표 "국힘, 신천지 먼저 끌여들여놓고 민주당 비판…가관"

매일신문(대구경북) - 전체기사

iKon.mn의 다른 기사

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн ерөнхий прокурор бэлгийн хүчирхийллийн хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв

iKon.mn - News

Зуун жилийн настай бодлогуудын хариуг олсон Хятадын хоёр эрдэмтэн анх удаа математикийн “Нобелийн шагнал” хүртжээ

iKon.mn - News

Эрдэнэсийн хот ЭРДЭНЭТ хотын тухай тоо баримтууд

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.