미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд хайр хангалттай юу? Эцэг, эхчүүдэд зориулсан “Луужин” сургалт энэ сарын 25, 26-нд болно

iKon.mn - News
Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд хайр хангалттай юу? Эцэг, эхчүүдэд зориулсан “Луужин” сургалт энэ сарын 25, 26-нд болно

Хүүхэд өсгөхөд төгс жор гэж байдаггүй. Гэхдээ хүүхдийн нас, хөгжлийн онцлогийг ойлгож, тухайн үед нь зөв дэмжлэг үзүүлэх нь тэдний ирээдүйд хамгийн том хөрөнгө болдог гэдэгтэй мэргэжилтнүүд 100% санал нэгддэг.

Бүх л эцэг эх хүүхдэдээ хамгийн сайныг хүсдэг ч хүүхдүүдтэйгээ яг яаж ажиллахаа, яаж дэмжихээ сайн мэддэггүй. Ихэнх нь л өөрсдийн туршлага дээр суурилсан арга барилтай болчихдог.

Тиймдээ ч эцэг эхчүүдийн ихэнх нь

Яаж хүүхдээ бие даасан хүн болгох,

Хараа хяналтын хэм хэмжээ, дозийг тааруулах,

Эрх чөлөө, хариуцлагын тэнцвэрийг олох гэх мэт олон асуудлуудтай нүүр тулдаг.

Ялангуяа сургуульд анх элсэх, бага ангиас дунд ангид шилжих, өсвөр насанд хүрэх зэрэг үеүд нь зөвхөн хүүхдийн бус, эцэг эхийн хувьд ч шинэ сорилт болдог.

Эдгээр асуултад шинжлэх ухаанд суурилсан, бодит амьдралд хэрэгжүүлэх боломжтой арга барилыг хуваалцах зорилготой “Луужин” эцэг эхийн сургалт 2026 оны 7 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Сургалт нь бага ангийн болон дунд, ахлах ангийн эцэг эхчүүдэд зориулсан тусдаа агуулгатай. Бага ангийн сургалтаар хүүхдээ сургуульд бэлтгэх, 1 болон 6-р ангид шилжих үеийг амжилттай даван туулах, өдөр тутмын дэглэм, нойр, сэтгэл хөдлөлийн зохицуулалт, бие даах чадварыг хэрхэн төлөвшүүлэх талаар ярилцах бол өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан сургалтаар итгэлцэлд суурилсан харилцаа, эрүүл хил хязгаар, зөв эрх чөлөө, хариуцлагыг хөгжүүлэх арга замыг хөндөх юм.

Үүнээс гадна сургалтын нэг чухал хэсэг нь гэр бүлийн үнэт зүйлс байх ажээ. Хүүхдээ ямар хүн болж төлөвшөөсэй гэж хүсдэг вэ, тэр зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр эцэг эхийн хувьд ямар үлгэрлэл үзүүлэх хэрэгтэй вэ гэсэн асуултуудыг оролцогчид өөрсдийн амьдралтай холбон эргэцүүлж, ярилцах боломжтой. Учир нь хүүхдийн хүмүүжил нь зөвхөн дүрэм журам бус, өдөр бүр харж, мэдэрч байгаа гэр бүлийн үнэт зүйл, харилцааны соёлоос эхэлдэг гэдгийг сургагч багш нар онцолдог.

Мөн энэ сургалт нь лекц сонсоод өнгөрөх хэлбэрээс илүүтэйгээр эцэг эхчүүд өөр хоорондоо туршлага солилцох, ижил насны хүүхэдтэй гэр бүлүүдийн бодит асуудлыг хэлэлцэх, өөрийн хүүхэд болон гэр бүлийн нөхцөл байдлыг эргэн харах орон зайг бүрдүүлснээрээ онцлогтой. Заримдаа эцэг эхчүүдэд зөвхөн шинэ мэдлэг бус, “Би ганцаараа ийм асуудалтай биш юм байна” гэдгээ ойлгох нь хүртэл том дэмжлэг болдог.

Сургалтыг сэтгэл судлал, зөвлөгөө өгөх чиглэлээр 20 гаруй жилийн турш ажилласан олон улсын туршлагатай сургагч багш Томас Волвертон (MA) болон Женнифер Волвертон (MSCP, LPC) нар удирдан явуулна. Тэд АНУ болон Монгол Улсад их, дээд сургуулиудад багшилж, хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эх, багш нарт мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт явуулж ирсэн бөгөөд олон жилийн турш сургуулийн орчинд хүүхэд, гэр бүлтэй шууд ажилласан туршлагатай.

Зохион байгуулагчдын хэлж буйгаар энэхүү сургалтын зорилго нь эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх “нэг зөв арга” заах биш, харин хүүхдийнхээ хөгжлийн үе бүрийг илүү ойлгож, гэр бүлийнхээ үнэт зүйлд суурилсан, итгэлцэлтэй харилцааг бий болгоход нь чиг баримжаа өгөхөд оршиж байгаа юм.

Эцэг эх байх нь хүүхдэдээ бүх хариултыг өгөх тухай биш, харин хамтдаа суралцаж, хамтдаа өсөх тухай аялал. Харин энэ аялалд зөв чиглэлтэй байх нь хүүхдэд өгөх хамгийн үнэ цэнтэй бэлэг байж болох юм.

Энэхүү сургалт нь үнэ төлбөргүй, нээлттэй болох бөгөөд Томүжин Алтернатив сургууль дээр 7-р сарын 25, 26-ны 13:00 цагаас болно.

Сургалтад ЭНЭ холбоосоор бүртгүүлээрэй.

 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 89460243 ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.