Хархираа гол Тариалан сум орчимд, Туул гол Лүн орчимд үерийн түвшнийг 5-10 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна

Долоодугаар сарын 28-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн /Хялгант баг/, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Сэлбэ, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Байдраг, Цагаантуруут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см нэмэгдсэн байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Маргааш буюу 29-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Чулуут гол Өндөрулаан сум, Байдраг гол Бууцагаан сумын Баянбүрд баг орчимд усны түвшин 10-20 см тус тус нэмэгдэх хандлагатай байгаа аж.
ЦУОШГ
ЦУОШГ
Өнөөдрийн байдлаар Хархираа /Тариалан сум/, Туул /Лүн/ гол үерийн түвшнийг 5-10 см давсан байдалтай элбэг устай хэвээр байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарууллаа. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요