ФОТО: Хөлбөмбөгийн ДАШТ-ий ОНЦГОЙ агшнууд
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өндөрлөсөн ч спорт сонирхогчдын ярианы сэдэв хэвээрээ байна. Хамгийн сүүлд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ноос ДАШТ-ий дараахан буюу долдугаар сарын 20-нд дэлхийн чансааг шинэчилсэн.
Уг чансаагаар шинэхэн дэлхийн аварга Испанийн баг 1,995.88 оноогоор тэргүүлж буй бол дэд аварга Аргентины шигшээ баг 1,970.38 оноогоор удаалж байна.
Дэлхийн чансааны эхний 10-т
Франц,
Англи,
Бразил,
Марокко,
Португал,
Бельги,
Нидерланд,
Мексикийн баг багтжээ.
ДАШТ-ий дараа чансаанд хамгийн "хол үсэрсэн" баг бол Норвеги. Викингчүүд 12 байраар ахиж, дэлхийн чансааны 19-д жагсаж байгаа бол Африкийн Тунис 12 байраар ухарч, 57-д бичигдэж буй.
Харин Монголын эрэгтэй шигшээ баг арлын хэдэн орнуудын хамт 874.47 оноогоор 190-д бичигдсэн хэвээрээ. Манай улс хамгийн анх 1998 оны арванхоёрдугаар сарын 23-нд дэлхийн чансаанд бичигдсэнээс хойш 2011 оны наймдугаар сард 160-д орсон нь хамгийн оргил үзүүлэлт. Харамсалтай нь сүүлийн 15 жилийн хугацаанд ямар ч ахиц үзүүлээгүйг харж болно.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Reuters агентлагийн гэрэл зурагчдын авсан ОНЦГОЙ зургуудыг хүргэе. Уншигч та зургийн хоёр талд байрлах сумаар өмнөх болон дараагийн зургийг гүйлгэж үзэх боломжтой. ...
이 뉴스, 어떠셨어요?
탭 한 번으로 반응 · 로그인 불필요