미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Оросын тал Украинд тулалдуулах зорилгоор Умард Солонгосоос 30,000 цэрэг авах хүсэлт тавьсныг Зеленский мэдэгдэв

iKon.mn - News

Оросын эрх баригчид өөрийнх нь улсын эсрэг дайнд оролцуулах 30,000 цэрэг, пуужин харвагч илгээх хүсэлтийг Умард Солонгосын талд тавьсныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.

Эдгээр цэргүүдийг хүлээж авах бэлтгэлийг хил залгаа ОХУ-ын Воронеж мужид хангаж байгааг тэр Бямба гарагийн орой сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

Умард Солонгосын дэглэм ОХУ-ын Курск мужид нэвтэрсэн Украины анги нэгтгэлүүдийн эсрэг тулалдуулах олон мянган цэргийг 2024 онд илгээж байсан юм.

Бас Украины дайнд ашиглах их хэмжээний зэр зэвсгийг Оросын талд нийлүүлж байсан.

Энэ дайнд Умард Солонгосын 2,000 орчим цэрэг амь үрэгдсэн гэх тоог Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага гаргаж байв.

“Орос улс дахин 30,000 орчим цэрэг Умард Солонгосоос авах хүсэлтэй байна. Тэднийг хүлээж авах бэлтгэл ажлыг зургаадугаар сараас хойш Воронеж мужийн нутагт хангаж эхэлсэн” гэж Зеленский мэдээлжээ.

Тэрбээр цааш нь “Умард Солонгос бас баллистик пуужин харвагч техникийг Оросын талд нийлүүлэх гэж байна. Энэ бол зөвхөн Украинд тулгарч буй аюул биш. Орос улс Умард Солонгост дайн хэрхэн явуулах, зэвсгээ хэрхэн сайжруулах, тэдгээрийг тулааны бодит талбарт хэрхэн ашиглахыг зааж, туршлага суулгаж байна. Энэ бүхэн Умард Солонгосын пуужингийн тусгалд багтдаг Азийн бүх улсад хамаатай” гэж бичсэн юм.

Хоёр улс батлан хамгаалах салбарт харилцан туслалцах гэрээг 2024 онд байгуулсан бол өнгөрсөн долоо хоногт Москвад айлчилсан Умард Солонгосын гадаад хэргийн сайд Чой Сон Хуй тус улс Украинд явуулж буй дайныг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн юм.

“Украины маргааны шалтгааныг арилгах, үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, олон улсад шударга ёсыг сахиулах Оросын Холбооны Улсын дотоод болон гадаад бодлогыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийллээ” гэж Пёняны төв мэдээллийн агентлаг айлчлалын үр дүнгийн талаар мэдэгджээ.

Чой Сон Хуйн айлчлалын өмнөхөн Умард Солонгосын тусламж, дэмжлэгт “талархал” илэрхийлсэн дүрс бичлэгээ Путин цацаж байсан юм.

Тусламжийнхаа хариуд Умард Солонгосын дэглэм олон улсын хориг арга хэмжээг даван туулахад нь туслах хөрөнгө мөнгө, зэр зэвсгийн технологи, хүнс, эрчим хүчний бүтээгдэхүүн авсан гэж Өмнөд Солонгосын тагнуулын алба үзэж байна.

Эх сурвалж: AFP ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.