미디어 커버리지1건1개 미디어
general
중도 성향

Амжилт Кибер сургууль Яармагт шинэ салбараа нээлээ

iKon.mn - News

Амжилт Кибер сургууль үйл ажиллагаагаа өргөжүүлж, Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд шинэ салбараа нээлээ.

Яармаг орчимд нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан Индра Кибер сургууль 2026–2027 оны хичээлийн жилээс Амжилт Кибер Сургуулийн Яармаг салбар болон шинэчлэгдэж, Амжилт Кибер сургуулийн нэгдсэн удирдлага, сургалтын хөтөлбөр, үнэлгээний систем, багш хөгжлийн бодлогоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо.

Ингэснээр Яармаг орчмын эцэг эхчүүд хүүхдээ гэртэйгээ ойр, бага ангиас ахлах анги хүртэл залгамж холбоотой хөтөлбөрөөр суралцуулж, Амжилт Кибер сургуулийн олон жилийн туршлага, мэргэжлийн хүний нөөц, сургалтын нэгдсэн тогтолцоог нэг дороос авах боломж бүрдэж байна.

Амжилт Кибер сургуулийн хөтөлбөрийн онцлог

Амжилт Кибер сургуулийн хөтөлбөр нь сурагчийн сургуульд орсон эхний өдрөөс төгсөх хүртэлх хөгжлийг үе шаттайгаар төлөвлөдөг.

Бага ангид хүүхдийн унших, бичих, тооцоолох суурь чадвар, суралцах зөв дадал, бие даах чадвар болон өөрийгөө илэрхийлэх итгэлийг төлөвшүүлэхэд анхаарна. Үүний зэрэгцээ англи, хятад хэл, математик, программ хангамж, график дизайн, STEAM, роботик, хөгжим, урлаг, спортыг сургалтын хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.

Сурагчид технологийг зөвхөн хэрэглэгчийн түвшинд ашиглах бус, өөрийн санааг бодит бүтээл болгох чиглэлээр суралцана. Программ хангамжийн агуулга нь дүрслэлийн кодлолт, Scratch-аас эхэлж, анги ахих тусам Python, веб хөгжүүлэлт, аппликейшн болон хиймэл оюуны хэрэглээ рүү шатлан хөгждөг. График дизайны сургалтаар дижитал зураг, дүр бүтээлт, брэнд дизайн, портфолио болон бодит бүтээгдэхүүн боловсруулах чадварт суралцана.

Англи хэлний сургалт нь унших, бичих, сонсох, ярих дөрвөн чадварыг зэрэг хөгжүүлж, сурагчдыг Cambridge Checkpoint, IELTS болон SAT шалгалтын бэлтгэл рүү үе шаттай шилжүүлнэ. Хятад хэлний хөтөлбөрөөр анхан шатны харилцаанаас эхлэн ханз бичлэг, унших, сонсох, ярих чадварыг хөгжүүлж, HSK олон улсын шалгалтаар мэдлэгээ баталгаажуулах боломж бүрдүүлдэг.

Математикийн гүнзгийрүүлсэн сургалт нь зөвхөн бодлогын зөв хариуг олохоос илүү логик сэтгэлгээ, асуудлыг олон талаас задлан шинжлэх, өөрийн шийдлийг тайлбарлах, олимпиад болон олон улсын шалгалтад бэлтгэхэд чиглэнэ.

Мөн сурагчид хичээлээр үзсэн агуулгаа төсөл болгон хөгжүүлж, багаар ажиллах, асуудал тодорхойлох, шийдэл боловсруулах, бүтээгдэхүүн бүтээх, олон нийтэд танилцуулах бодит туршлага хуримтлуулдаг. Энэ нь ахлах ангид мэргэжлээ сонгох, портфолио бүрдүүлэх, гадаадын их сургуульд материалаа илгээхэд хэрэг болох бодит туршлагыг багаас нь бий болгодог.

Амжилт Кибер сургуулийн хөтөлбөрийн гол онцлог нь хүүхдийн суурь боловсрол, хэл, технологи, бүтээлч сэтгэлгээ, хувь хүний хөгжил болон ирээдүйн мэргэжлийн бэлтгэлийг нэг замнал болгон холбож байгаад оршино.

Хөтөлбөрөөс гарсан бодит үр дүн

Амжилт Кибер сургуулийн хэл, математик, технологийн гүнзгийрүүлсэн сургалтын үр дүн сурагчдын олон улсын олимпиад, шалгалт болон тэтгэлгийн амжилтаар баталгаажиж байна.

Сурагчид Кенгуру, ADEPT, Copernicus, IMEC, IMOCSEA, NextGen зэрэг олон улсын олимпиад, мөн Улсын хиймэл оюуны олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, Кенгуру олимпиадад 80 сурагч, ADEPT олимпиадад 43 сурагч шагналт амжилт гаргасан байна.

Олон улсын шалгалтын хувьд 41 сурагч SAT-аар 750 хүртэлх оноо, 17 сурагч IELTS-аар 7.5 хүртэлх оноо авч, 27 сурагч HSK 5 хүртэлх түвшний сертификатаар хэлний мэдлэгээ баталгаажуулжээ.

Мөн төгсөгчдийн авсан тэтгэлгийн дүн 3 тэрбум төгрөгт хүрч, Амжилт Кибер сургуулийн сурагчдын нийт тэтгэлгийн хэмжээ 15 тэрбум төгрөг болсон байна.

Эдгээр үр дүн нь суурь сургалт, хэл, математик, технологи, олимпиад, олон улсын шалгалтын бэлтгэл болон Scholarship Team-ийн чиглүүлгийг нэгтгэсэн сургалтын тогтолцооны бодит илэрхийлэл юм.

Яармаг салбарын кампусын онцлог

Амжилт Кибер Сургуулийн Яармаг салбар Хан-Уул дүүргийн 24-р хороо, Хүүшийн ам, Белмонти 4 хотхонд байрладаг.

Тус кампус нь 3,426.6 м² нийт талбайтай, таван давхар болон B1 давхраас бүрдсэн сургалтын орчинтой. Бага, дунд, ахлах ангийн сурагчид нэг кампуст залгамж холбоотой суралцах боломжтой бөгөөд сургалтын танхим, лаборатори, урлаг, спорт, хөгжлийн орчныг цогцоор нь шийдвэрлэсэн.

Кампуст компьютер болон iMac лаборатори, STEAM лаборатори, физик, хими, биологийн туршилтын тоног төхөөрөмжтэй байгалийн ухааны танхим, VR болон таблетын анги, хөгжмийн болон бүжгийн танхим ажиллана.

Компьютерийн лабораториудыг программчлал, веб хөгжүүлэлт, хиймэл оюун, график дизайн болон дижитал бүтээлийн хичээлд ашиглана. STEAM болон байгалийн ухааны лабораторид сурагчид хичээлийн агуулгыг туршилт, судалгаа, загвар бүтээлтээр бататгах боломжтой.

B1 давхарт байрлах усан бассейнд сурагчид мэргэжлийн багшийн удирдлагаар хичээллэх бол спортын заал нь таеквондо, сагсан бөмбөг, гар бөмбөг болон биеийн тамирын сургалтад зориулагдсан. Мөн хөгжмийн танхим, бүжгийн заал, дугуйлангийн орчин нь хүүхдэд хичээлээс гадуур өөрийн сонирхол, авьяасыг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Кампусын хэмжээнд өндөр хурдны интернэт, ухаалаг дэлгэц, дотоод болон гадна камерын хяналтын систем суурилуулсан. Мөн 150 хүний хүчин чадалтай хоолны хэсэг, өдөр өнжүүлэх хөтөлбөр, сургуулийн автобус болон хөгжүүлэх дугуйлан, секцүүд ажиллана.

Ахлах ангийн сурагчдад зориулсан Scholarship Team нь мэргэжил сонголт, IELTS, SAT, HSK шалгалтын бэлтгэл, их сургуулийн судалгаа, эсээ болон материал бүрдүүлэлт, тэтгэлгийн хүсэлт гаргах үйл явцад үе шаттайгаар ажиллана.

Ийнхүү Амжилт Кибер Сургуулийн сургалтын хөтөлбөр, бодит үр дүн, мэргэжлийн хүний нөөц, технологид суурилсан кампус Яармаг орчмын хүүхэд, эцэг эхчүүдэд улам ойртож байна.

Амжилт Кибер Сургуулийн Яармаг салбарын 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлт үргэлжилж байна.

Элсэлтийн тухай мэдээлэл авах бол: 7277-3030 ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.