오픈뉴스백과
오늘의 이슈오늘 10장그래프ONP 브리핑
뉴스개체 사전회사공식 자료라이브용어사전뉴스로 배우기홈피드 제보내 편향
...

오픈뉴스백과

집단지성 기반 뉴스 검증 플랫폼. 다양한 시각으로 뉴스를 이해합니다.

서비스

오늘의 이슈홈라이브뉴스공식 자료용어사전소개

법적 고지

개인정보처리방침이용약관콘텐츠 이용 안내

문의

문의하기

본 플랫폼에서 제공하는 뉴스 콘텐츠의 저작권은 각 언론사에 있으며, 무단 복제 및 배포를 금지합니다.

RSS 피드를 통해 수집된 콘텐츠는 각 원저작자의 라이선스 조건을 따릅니다. 오픈 라이선스(CC-BY 등) 콘텐츠는 해당 라이선스에 따라 출처를 표기합니다.

오픈뉴스백과는 뉴스 집계 및 검증 플랫폼으로, 개별 기사의 내용에 대한 책임은 해당 언론사에 있습니다.

이용자가 작성한 피드백, 팩트체크, 독자 제보 등의 콘텐츠에 대한 책임은 해당 작성자에게 있습니다.

콘텐츠 제거·정정이 필요하시면 문의하기에 남겨 주세요.

© 2026 오픈뉴스백과 (OpenNewsPedia). All rights reserved.

오늘의 이슈
미디어 커버리지1건1개 미디어
iKon.mn
general
중도 성향

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ

iKon.mn - News
“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ

Дүрслэх урлаг, хувцас дизайн, гэрэл зураг, үнэт эдлэл, гоёл чимэглэлийн бүтээлүүдийг нэгэн дор толилуулсан “Global Silhouette” олон улсын үзэсгэлэн 2026 оны 7-р сарын 22-ны өдөр ХААН галерейд нээлтээ хийлээ.

Монгол, Япон, БНСУ, АНУ-ын уран бүтээлчдийн тус хамтарсан үзэсгэлэнд Японы хувцас загварын боловсролын үндэс суурийг тавьсан Сүгино Ёшико (1892–1978)-гийн өв уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж буй дизайнерууд болох Ниномия Тохко, Ямамото Сачико нар хүрэлцэн ирж, бүтээлээ дэлгэн толилуулж байна.

Японы дизайнер Ниномия Тоуко нь “Hiiragi” brand-н дизайнер, Ямамото Сачико нь Иссей Мияке-д 40 жил ажилласан, “Me ISSEY MIYAKE” brand-н дизайнер, “Tuuli” brand-ийн үүсгэн байгуулагч гэдгээрээ олон улсад танигдсан уран бүтээлчид билээ.

Мөн Японы Ann Fashion College-ийн захирал Андо Кикүко, Musashino Fashion College-ийн захирал Сүзава Маки, үнэт эдлэлийн дизайнер Монма Хироко, түүнчлэн эдгээр сургуулийн багш, оюутнуудын бүтээлүүд үзэсгэлэнд олны хүртээл болж байна.

Монгол Улсыг төлөөлөн Сити их сургуулийн багш, доктор, профессор Б.Мөнхцэцэг, Sugino Fashion College-ийн төгсөгч, Mirai Design брэндийн дизайнер Б.Сарнай болон Дүрслэх урлагийн дээд сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Монгол Улсын MIU олон улсын их сургуулийн төгсөгч, уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ олон нийтэд толилуулж буй юм.

Дүрслэх урлаг, хувцас загвар, үнэт эдлэл, гэрэл зургийн урлагийг нэг дор нэгтгэсэн энэхүү үзэсгэлэн нь уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан улс орнуудын соёлын солилцоог өргөжүүлэх, орчин үеийн урлаг, дизайны чиг хандлагыг танилцуулах, бүтээлч хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

“Global Silhouette” олон улсын үзэсгэлэн 2026 оны 8-р сарын 22-ны өдрийг дуустал ХААН Банк цамхгийн 3 давхарт байрлах ХААН галерейд ажлын өдрүүдэд 10:00–18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй ажиллана.

Урлаг, дизайн сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж, олон улсын уран бүтээлчдийн өвөрмөц сэтгэлгээ, бүтээлч ертөнцтэй танилцахыг урьж байна.

Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчид

Япон

Тохко Ниномия – Дизайнер, профессор, Dressmaker Gakuin сургуулийн төгсөгч

Сачико Ямамото – Дизайнер, профессор, Dressmaker Gakuin сургуулийн төгсөгч

Хироко Монма – Үнэт эдлэлийн дизайнер, профессор

Маки Сүзава – Дизайнер, профессор

Монгол

Б.Мөнхцэцэг – Доктор, профессор, Сити их сургууль

Г.Төгсөө – Дизайнер, Күнз сургуулийн багш

Ж.Цэлмэг – JIDA брэнд

А.Мөнгөндолгион – Сорхон-Сондор брэнд

Н.Адъяадулам – AYIDA брэнд

Л.Зул – Dew брэнд

Ц.Төгс-Уран – СУИС, Дүрслэх урлагийн академи

Г.Оюун – СУИС, Дүрслэх урлагийн академи

Б.Бэлгүтэй – AMULET брэнд

Б.Дөлгөөн – Дизайнер

Э.Намуунаа – Олон улсын Улаанбаатар их сургуулийн төгсөгч

Г.Цэвээнсүрэн – СУИС, Дүрслэх урлагийн академийн төгсөгч

Анна Старикова – Монгол Улсын MIU олон улсын их сургуулийн төгсөгч

Б.Сарнай – Mirai Design брэндийн дизайнер

Зураачид

Н.Зулцэцэг

Б.Дөлгөөн

Р.Сэнгүм

Б.Бэлгүтэй

До.Болд

Я.Оюунчимэг

Э.Амирлан

БНСУ

Чеон Саерок

АНУ

Тодд Форсгрен ...

전문 보기

이 뉴스, 어떠셨어요?

탭 한 번으로 반응 · 로그인 불필요

관련 뉴스

관련 뉴스 제보는 로그인 후 가능합니다.

'general' 카테고리 뉴스

Gobierno promete no subir impuestos, pero alista 24 acciones fiscales

Delfino.cr - Portada

Crecex respalda nueva estrategia nacional para combatir el contrabando y el comercio ilícito

Delfino.cr - Portada

ICE y CoopeGuanacaste inician obras constructivas de parque solar

Delfino.cr - Portada

iKon.mn의 다른 기사

“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа

iKon.mn - News

Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Аонишики нарын дөрвөн бөх дээд зиндаанд тэргүүлж байна

iKon.mn - News

Цонжин Кибер Боардинг сургууль хөгжлийнхөө шинэ үеийг эхлүүлж байна

iKon.mn - News

피드백

피드백을 남기려면 로그인해 주세요.